“Бизнесийн мэдээлэл үйлдвэрлэх, солилцох түгээх нь” үндэсний семинарт тавьсан илтгэл 2009. 12.09
Т.Батзориг
Өргөн уудам газар нутаг, эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн түвшин, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан манай орны иргэдэд мэдээллийг тэгш, шуурхай түгээхэд өвөрмөц онцлогтой байдаг билээ.
Манай улсад анхны хэвлэмэл сонин гарснаас хойш 1931 онд радио, 1967 онд телевиз үүсэж, ардчилсан хувьсгалын өмнөхөн буюу 1989 онд Монголын радио, телевизээс гадна 45 нэр төрлийн сонин гарч байжээ. Харин зах зээлийн эдийн засгийн системт шилжсэнээр хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгсэл олноор бий болсон бөгөөд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн мониторингийн тайлангаас харахад 2009 оны эхний улиралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 392-д хүрч, мэдээллийн хэрэгслийн тоо хорин жилийн өмнөхөөс найм дахин өссөн байна. Read the rest of this entry »